Зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа
- Bayarmaa Ts.

- 11 minutes ago
- 1 min read
“Авалон Лекс” хууль зүйн фирм нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2025.11.28-аас 2025.12.03-ны өдрүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл үйлдэгддэг гэмт хэргийн талаарх судалгаан дээр үндэслэсэн сэдэвчилсэн сургалтыг Нийслэлийн Ерөнхий боловсролын 24, 50, 73 дугаар сургуулиудад амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад эдгээр сургуулийн 9-12 дугаар ангийн нийт 180 орчим сурагчдыг хамруулсан.
Сургалтын агуулгын тухайд, эрүүгийн болон зөрчлийн хуульд зааснаар хэдэн наснаас хариуцлага хүлээдэг болох, гэмт хэрэг болон зөрчлийн ялгаа, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зэрэг нийтлэг гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс жишээ татан тайлбарлаж, өсвөр насны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноор цаашид үүсэх сөрөг үр дагаврын талаар хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр бэлтгэж оролцлоо.
Цаашид хууль зүйн фирмийн зүгээс өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах зэргээр нийгмийн сайн сайхны төлөө санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ зорилгын хүрээнд сургалтын агуулга, үр дүнг сайжруулахаар ахлах ангийн сурагчдын сургалтын хөтөлбөр дэх хууль зүйн анхан шатны мэдлэгийн талаар, сургалтын үр дүнг сайжруулах арга замын талаар судалгаа авч ажиллалаа.







