top of page

Монгол Улсын давхар татварын гэрээ

  • Writer: Ligden A.
    Ligden A.
  • 1 day ago
  • 3 min read

Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжихийн хэрээр нэг орлогод хоёр буюу түүнээс дээш улс зэрэгцэн татвар ногдуулах эрсдэл үүсдэг. Ийнхүү нэг орлогод давхардаж татвар ногдуулах нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж, хил дамнасан хөрөнгө оруулалт, худалдааг сааруулах сөрөг нөлөөтэй. Үүнээс урьдчилан сэргийлж, олон улсын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих зорилгоор улс орнууд хоорондоо “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр” буюу давхар татварын гэрээ байгуулдаг.


Мөн давхар татварын гэрээ нь орлого, хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахаас зайлсхийхээс гадна татвар төлөгчдийг татвараас зайлсхийх, мэдээллийг нуун дарагдуулах боломжоос урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Иймд энэхүү гэрээ нь татвар ногдуулах эрх мэдлийг гэрээ байгуулагч улсуудын хооронд хуваарилах, татварын асуудлаар мэдээлэл солилцох эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.


Одоогийн байдлаар Монгол Улс нийт 26 улстай давхар татварын гэрээ байгуулан хүчин төгөлдөр мөрдөж байна. Эдгээр улсуудын жагсаалтыг дор харуулав:


Улс

Гэрээ

Огноо

1

Австри

2003.07.03

2

Беларус

2001.05.28

3

Бельги

 

4

БНАСАУ

2003.11.19

5

БНСУ

1992.04.17

6

БНХАУ

1991.08.26

7

Болгар

2000.02.28

8

Вьетнам

1996.05.09

9

Герман

1994.08.22

10

ИБУИНВУ

1996.04.23

11

Индонез

1996.07.02

12

Итали

2003.09.11

13

Казахстан

1998.03.12

14

Канад

2002.05.27

15

Киргиз

1999.12.04

16

Малайз

1995.07.27

17

ОХУ

1995.04.05

18

Польш

1997.04.18

19

Сингапур

2002.10.10

20

Турк

1995.09.12

21

Украйн

2002.07.01

22

Унгар

1994.09.13

23

Франц

1996.04.18

24

Чех

1997.02.27

25

Швейцар

1999.09.20

26

Энэтхэг

1994.02.22



Эх сурвалж:





 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page