top of page

Улс хоорондын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний тухай

  • Writer: Ligden A.
    Ligden A.
  • Oct 6
  • 5 min read

ree

Улс хоорондын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ нь зөвхөн төр хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна, иргэн болон байгууллагад гадаадад эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах баталгааг олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гадаад орнуудад хамгаалах зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд эрх зүйн туслалцаа харилцан  үзүүлэх тухай гэрээг 19 улстай байгуулсан байна.


Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ (Mutual Legal Assistance Treaty, MLAT) нь гадаад улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа болон туслалцааг тухайн улсад үргэлжилж буй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзүүлэх зорилгоор байгуулдаг олон улсын гэрээ юм.[1]

 

Тухайлбал, 1999 оны 04 дүгээр сарын 20 өдрийн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээнд, иргэнийг хязгаарлагдмал эрх зүйн чадамжтай эсхүл эрх зүйн чадамжгүйд тооцох асуудлыг тухайн этгээдийн харьяалал бүхий Хэлэлцэн тохирогч талын шүүх шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шүүх нь өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан байна.[2]

 

Мөн эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан бол нотлох баримт цуглуулах, нэг улс гэмт хэрэг үйлдсэн эсхүл ял шийтгүүлсэн этгээдийг нөгөө улсад шилжүүлэх (ялтан шилжүүлэн), тухайн газарт нь ял эдлүүлэх ажиллагаа явуулж болдог.[3]


Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг иргэн болон эрүүгийн хэрэгт ихэвчлэн байгуулдаг боловч, хөдөлмөрийн, аж ахуйн болон худалдааны маргаан зэрэг бусад тусгайлсан эрх зүйн асуудалд ч мөн тохиролцон хэрэгжүүлж болдог.


Монгол Улсын байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнүүдийг он цагийн дарааллаар жагсаан үзүүлбэл:

Гэрээний нэр

Байгуулсан огноо

1

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Унгар Ард

Улсын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар

эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ

1968.11.22

2

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Болгар

Ард Улсын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн

талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ

1968.11.27

3

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист

Pумын Улсын хооронд иргэний болон гэр бүл, эрүүгийн

хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх тухай гэрээ

1972.11.25

4

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист

Чехословак Улсын хооронд иргэн, гэр бүл ба эрүүгийн

хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн

харилцаа тогтоох тухай гэрээ

1976.10.15

5

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах

Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд иргэн, гэр бүл

болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай гэрээ

1988.10.29

6

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард

Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх

зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ

1989.08.31

7

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын

Засгийн газар хооронд иргэний хэргийн талаар эрх зүйн

туслалцаа харилцан үзүүлэх, иргэний хэргийн талаарх

шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенци

1992.02.27

8

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа

харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах

Казахстан Улсын хоорондын гэрээ

1993.10.22

9

Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу

таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх

тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын

хоорондын гэрээ

1993.10.22

10

Монгол Улс, Украин Улсын хооронд иргэний болон эрүүгийн

хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ

1995.06.27

11

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд

Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ

1997.08.19

12

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд иргэн,

гэр бүл, хөдөлмөр, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн

туслалцаа үзүүлэх болон эрх зүйн харилцааны тухай гэрээ

1998.10.19

13

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн

туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх

зүйн харилцааны тухай гэрээ

1999.04.20

14

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд

эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай гэрээ

1999.05.31

15

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд

Найрамдах Солонгос Улс хоорондын гэрээ

1999.05.31

16

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн

хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай

гэрээ

1999.12.04

17

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын

хооронд иргэн, гэр бүлийн болон эрүүгийн хэргийн талаар эрх

зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ

2000.04.17

18

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн, аж

ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа

харилцан үзүүлэх тухай гэрээ

2000.05.02

19

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд

иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа

харилцан үзүүлэх тухай гэрээ

2001.01.03

 

20

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд

эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай гэрээ

2001.01.03

 

21

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд гэмт

этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ

2001.01.03

 

22

Ялтан шилжүүлэн өгөх тухай Монгол Улсын Засгийн газар,

Канад Улсын Засгийн газар хоорондын гэрээ

2004.10.20

23

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд ялтан

шилжүүлэх тухай гэрээ

2007.05.28

24

Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн

туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд

Найрамдах Солонгос Улс хоорондын гэрээ

2008.10.15

25

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах

Хятад Ард Улс хоорондын гэрээ

2011.06.16

26

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын

гэрээ

2015.05.17

27

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд

Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс

Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр

2016.02.01

28

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад

Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын

хэлэлцээр

2017.12.15

29

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах

Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс

Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр

2018.03.26

30

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах

Казахстан Улс хоорондын гэрээ

2018.03.29

31

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслацаа

харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах

Беларусь Улс хоорондын гэрээ

2018.06.04

32

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс

хоорондын гэрээ

2018.06.04

33

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах

Беларусь Улс хоорондын гэрээ

2018.06.04

34

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах

Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ

2018.10.16

35

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан

үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард

Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын

хэлэлцээр

2019.06.26

36

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд

Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ

2019.07.10

  Ийнхүү эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ нь улс хоорондын хамтын ажиллагааг зөвхөн эрүүгийн хэрэгт бус, иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн, худалдааны болон бусад маргаанд өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж үндэсний эрх зүйн тогтолцоог олон улсын эрх зүйтэй уялдуулан, иргэн, хуулийн этгээдийн эрхийг гадаад оронд хамгаалах чухал механизм юм.



Эх сурвалж:


[1] Mutual Legal Assistance Treaties and Letters Rogatory, T. Markus Funk, PhD, 2024, https://www.fjc.gov/sites/default/files/materials/48/MLAT%20final%20042424.pdf

[2] Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээний 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

[3] UNODC Manual on Mutual Legal Assistance and extradition, 2012, https://www.unodc.org/documents/organized-crime/Publications/Mutual_Legal_Assistance_Ebook_E.pdf



Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page