top of page

Хугацаа хэтэрсэн төлбөрийн үүрэгт алданги, торгууль, хүүгийн аль нь зөв сонголт вэ?

  • Writer: Ichinkhorloo Sh.
    Ichinkhorloo Sh.
  • 3 minutes ago
  • 1 min read

Энэ удаагийн мэдээгээр хугацаа хэтэрсэн төлбөрийн үүрэгт алданги, торгууль, хүүгийн аль нь тохирох талаар товч танилцуулж байна.

 

Хугацаа хэтэрсэн төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор алданги, торгууль, хүү гэсэн ойлголтууд түгээмэл хэрэглэгддэг боловч эдгээр нь өөр өөр тооцоолох арга, эрх зүйн үр дагавартай зохицуулалтууд юм.

 

Алданги гэдэг нь хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон төлбөрийг хэлнэ.[1]

 

Торгууль гэдэг нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тогтоосон мөнгөн дүнгээр, эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон төлбөрийг хэлнэ.[2]

 

Алданги, торгууль нь хоёул “анз”-ын төрөл бөгөөд анзын нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.[3] Алданги, торгуулийг хэрэглэхийн тулд гэрээг заавал бичгээр байгуулсан байх шаардлагатай.[4]

  

Харин мөнгөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөр төлөгч нь хэтрүүлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байдаг.[5] Энэ тохиолдолд талууд бичгээр байгуулсан гэрээгээр хүүгийн хэмжээг тохиролцсон байх шаардлагатай.


Иймээс хугацаа хэтэрсэн төлбөрийн үүрэгтэй холбоотой гэрээ байгуулахдаа талууд алданги, торгууль, хүүгийн эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэж, тухайн харилцаанд тохирсон зохицуулалтыг сонгох нь зүйтэй.


Дээр дурдсан асуудлаар тухайлсан хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл манай хууль зүйн фирмийн туршлагатай багтай холбогдоно уу.

 


Эх сурвалж:

[1] Иргэний хууль (2002), 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг

[2] Иргэний хууль (2002), 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэг

[3] Иргэний хууль (2002), 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг

[4] Иргэний хууль (2002), 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэг

[5] Иргэний хууль (2002), 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг





 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page